Шууд Chart

АНУ-ын нисэх хүчин “MQ-1 Предатор” нисэгчгүй онгоцоо ашиглалтаас хасна

2017-03-08 16:23:21

АНУ-ын нисэх хүчин “MQ-1 Предатор” нисэгчгүй онгоцоо сүүлийн 22 жилийн турш, агаараас цохилт өгөх болон тандан судалгааны зорилгоор ашигласаар ирсэн. Тэгвэл тус нисгэгчгүй онгоцыг 2018 оны эхээр ашиглалтаас хасахаар болсныг АНУ-ын Батлан хамгаалах яам болон Нисэх хүчний зүгээс мэдэгджээ. Харин түүний оронд, олон жилийн туршлага, техник технологийн дэвшлийг өөртөө агуулж, өөрчлөлтийг нэвтрүүлсэн, түүний дараагийн загвар болох “MQ-9 REAPER” хэмээх нисгэгчгүй онгоцыг ашиглах тухай шийдвэрлэснийг Америкийн нисэх хүчин онцолж байгаа юм.  АНУ-ын General Atomics Aeronautical Systems-ийн үйлдвэрлэсэн нисгэгчгүй анхны онгоц 1994 оны долдугаар сард нислэгээ хийж байжээ. 1995 онд “MQ-1 Предатор” нисгэгчгүй онгоцыг ашиглаж эхэлснээс хойш даалгавар биелүүлж, Афганистан, Пакистан, Босни, Серби, Ирак, Йемен, Ливи, Сири, Сомали зэрэг олон оронд ашиглагдаж байна.

Мөн энхийн зорилгын хүрээнд хил орчмын эргүүл хийх, салхи, цаг агаарын хүнд орчинд шинжилгээ судалгаа явуулах, маш том талбайг хамарсан түймэр зэрэг гамшгийн үед зураг авах, дүрс бичлэг хийх зорилгоор ашиглаж байна. Ийнхүү 22 жилийн турш, өөрийн үүргээ амжилттай биелүүлж ирсэн, “MQ-1 Предатор” нисгэгчгүй онгоцыг ашиглахаа больж байгаа шалтгаанаа орчин үеийн техник тоног төхөөрөмжийн дутагдалтай учраас, өнөө цагт цэрэг дайны ажиллагаанд оролцуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Энэхүү нисгэгчгүй онгоцыг АНУ-ын цэргийн хүчинд сүүлийн 21 жилийн турш үүргээ амжилттай биелүүлсэнд нь талархаж, чөлөөнд нь гаргах албан ёсны хүндэтгэлийн үйл ажиллагааг ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний дараагаар тус онгоцыг тусгайлан зассан үзүүлэнгийн талбайд байрлуулах юм байна.  Харин түүний халааг авч байгаа MQ-1 REAPER нисэгчгүй онгоцыг, цаашдаа АНУ-ын цэргин хүчинд ашиглахаар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын нисэх хүчин “MQ-1 Предатор” нисэгчгүй онгоцоо ашиглалтаас хасна  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй