Шууд Chart

Эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийн баг Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2017-03-08 18:00:00

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан, Энэтхэгийн иргэний агаарын тээврийн Эйр Индиа компани Гиннесийн амжилт тогтоолоо. Дэлхийн түүхэнд анх удаа, бүгд эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийн баг олон улсын нислэгээ амжилттай үйлдэж, Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ. Тодруулбал, Энэтхэгийн иргэний агаарын тээврийн Эйр Индиа компанийн Бойинг-777 нисэх онгоцны ЭйАй 174-ээр нислэг, Шинэ Дели хотоос Сан Франциско чиглэлд нийт 15 цагийн турш, 15300 км замыг туулж, нислэгээ амжилттай үйлдэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэсэн байна.

Энэ талаар Эйр Индиа компани анх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өнгөрсөн ням гарагт Шинэ Дели хотоос, Номхон далайг гатлан Сан Франциско хотод хүрсэн тус онгоц өнгөрөгч Баасан гарагт Атлантын далай дээгүүр нисч нутагтаа иржээ.

Нисэх багийн бүрэлдэхүүн бүгд эмэгтэй гишүүд байснаараа тодруулбал, онгоцны нисэгчид, онгоцны инженереүүд, мөн эмч, гээд туслах багийн ажилчид, мөн зорчигчид нь бүгд  эмэгтэйчүүдээс бүрдсэн юм. Түүнчлэн нисэх буудлын ажилчид, хяналтын өрөө, удирдлагын төвд ч дан эмэгтэй ажилчид ажиллажээ.

Эйр Индиа компанийн мэдэгдэж байгаагаар, энэхүү нислэгийн зорилго нь өнөөдөр тохиож байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд тусгай нислэг юм байна. Мөн түүнчлэн, өнөөдөр, мөн зөвхөн эмэгтэй багийн гишүүдээс бүрдсэн баг хэд хэдэн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, Эйр Индиа компанийн зүгээс, эмэгтэйчүүдийн хүсэлтэд нийцүүлэн, дан эмэгтэй зорчигчдын суудлын хэсгийг гаргаж, нислэг үйлддэг юм байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийн баг Гиннесийн дээд амжилт тогтоолоо   
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй