Өмнөговь аймгийн хэмжээнд 1600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Байнгын асаргаа, нийгмийн халамж шаардлагатай эдгээр иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэдний сэтгэлд хүрч байна уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чигэлсэн ямар үйл ажиллагаа явуулбал бодит үр дүнгээ өгөх вэ зэрэг олон асуудлыг хөндсөн уулзалт боллоо. Мөн уг нутгийн удирдлагууд ажлын нэг өглөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж тэдний санаа бодлыг хуваалцав.
2017 оны аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудалд түлхүү анхаарахаар тусгасан байна.
Түүнчлэн уг аймгийн засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулж, хамтран ажиллахаар боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхийн нэг том хүн ажил хийх боломжгүй. Тэр хирээр тухайн айл өрхийн амьдралд хүндээр тусдаг. Тиймээс хүүхдээ асарч байгаа иргэдэд өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж олгох, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжлийн багштай болгох зэрэг тулгамдсан асуудлыг аймгийн зүгээс шийдвэрлэхээр боллоо.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулж, хамтран ажиллахаар боллоо | ||
| Үзсэн: 358 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.