Сүхбаатар аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өндөр байна. Тэр дундаа элэгний хавдрын нас баралтын тоогоор Монгол Улсад нэгдүгээрт бичигдэх болжээ. Үүнийг өнгөрсөн онд үүссэн 92 хүний нас баралт нотолж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөл, нас баралтын дийлэнх хувийг хавдрын өвчлөл эзэлсэн байна. Тодруулбал элэгний хавдраар өвчлөгсдийн дийлэнхи хувийг вирусын гаралтай хавдар эзэлжээ.
Дээрх аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 оноос хавдрын хими эмчилгээний тасаг нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор тус тасагт хэвтэн эмчлүүлэхээс гадна элэгний хавдартай гадуур хяналтанд байдаг өвчтөн ч их байна. Тэгвэл Сүхбаатар аймгийн хэмжээнд элэгний В, С вирусын эсрэг эмийн эмчилгээнд нийт 130 гаруй өвчтөн хамрагдаж үр дүн маш сайн байгаа гэдгийг хэлж байна.
Сүхбаатар АНЭ хоёрдугаар шатлалын эмнэлэгт байх ёстой бүх тоног төхөөрөмж, аппаратаар тоноглогдсон. Гуравдугаар шатлалын эмнэлэгт байдаг багаж хэрэгсэл ч цөөнгүй бий. Ингэснээр хавдар болоод бусад өвчлөлүүдийг орон нутагтаа илрүүлж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж буй.
Хамгийн гол нь ард иргэд өвдсөн хойноо бус, өвдөхөөсөө өмнө ядаж жилдээ нэг удаа бүрэн үзлэгт хамрагдаж байх хэрэгтэйг хэлж байлаа.
| Сүхбаатар аймагт элэгний хорт хавдрын өвчлөл их байна | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.