Герман, Турк улс харилцаа хамтын ажиллагаагаа сэргээхийг хүсч байгаагаа харилцан илэрхийлцгээлээ. Энэ тухай Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль Берлин хотноо Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Германы эрх баригчдын үйл ажиллагааг нацистуудын бодлоготой харьцуулан хэлсэн нь ардчиллын үндсийг зөрчсөн хэрэг болсон гэдгийг онцлон илэрхийлсэн байна.
Герман улс Турктай харилцаагаа сэргээж, аливаа маргаантай асуудлуудаа ардчиллын замаар шийдэхийг хүсч байгааг тус улсын Гадаад хэргийн сайд мөн мэдэгдсэн юм. Хоёр орны харилцаа Турк улсад Германы "Вельт" сонины сэтгүүлч Дениз Юджелийг баривчилж хорьсонтой холбоотойгоор хурцдаж эхэлсэн юм. Үүнээс болж Германд эрх баригч намын улс төрчдийн оролцох байсан Герман дахь Туркуудад зориулсан хоёр ч жагсаалыг хүчингүй болгосон юм. Энэ нь Туркийн эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж орхисон билээ.
Берлинд айлчилсан Туркийн Гадаад хэргийн сайд Германы Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа тус улс анд нөхрийн харилцаатай байхыг хүсч байгаа ч Герман улс ч энэ талаарх шийдвэрээ бас гаргах хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу Хамбург дахь тус улсын консулд хийсэн мэдэгдэлдээ Берлинийг Герман дахь Туркуудад дарамт шахалт үзүүлдэг гэж буруутгаж байсныг нь хэвлэлүүүд энэ үеэр сануулж байна.
Харин Германы сөрөх тагнуулын газрынхан Анкара Герман дахь Туркууд нөлөөгөө бэхжүүлэхийг чармайж байна гэж мэдээлж байсан билээ.
| Герман, Туркийн Гадаад хэргийн сайд уулзлаа | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.