Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын нутаг дахь үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав, хүрдэт агуйг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Монгол Японы хамтарсан хайгуулын баг 1995 онд Өмнөговь аймагт ажиллахдаа үлэг гүрвэлийн 2-3 мөр байгааг илрүүлсэн байдаг. Түүний дараа жил буюу 1996 онд нарийвчилсан судалгаа шинжилгээг хийснээр Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын зааг дахь Шар цавын нутагт маш олон үлэг гүрвэлийн мөр байгааг нотолж чадсан байна. Тэгвэл энэхүү үлэг гүрвэлийн мөрт газрыг хэрхэн хамгаалах нь говьчуудын хувьд анхаарал татсан асуудал байж, энэ газар нутгийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж хамгаалахаар боллоо.
Өмнөговь аймаг “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд буюу Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар үлэг гүрвэлийн мөрт газар болох Шар цавд бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.
2016-2017 онд уг бүтээн байгуулалтын ажлыг хийхэд шаардлагатай 413 сая төгрөгийг баталсан байна. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийгээд зогсохгүй байнгын харуул хамгаалалттай болгож эзэнжүүлжээ.
| Өмнөговь аймаг аялал жуулчлалын бүс болно | ||
| Үзсэн: 3975 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.