Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин 14 сумын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
Дорноговь аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 17 сургууль, 26 цэцэрлэг байдаг. Үр дүнгийн гэрээ нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан байна.
Мөн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой лох зорилготой юм.
Энэхүү гэрээг байгуулсны дараа аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдэд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр “Сурагчдын сурлагын чанрыг дээшлүүлэх, багш нарын зан харьцаа, харилцаа хандлага, ёс зүйд анхаарч, багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх, хүний нөөцийг судалж, багшлах боловсон хүчнээр ханган ажиллахыг онцоллоо.
| Үр дүнгийн гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.