Шууд Chart

АНУ-ын Ардчилсан намынхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жагсаал зохион байгууллаа

2017-03-09 12:19:56

АНУ-ын Ардчилсан намын эмэгтэй  улс  төрчид, эмэгтэйчүүдийн байгууллагынхан олон улсын  эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах  өдрөөр Цагаан  ордны  гадна эсэргүүцлийн  жагсаал  хийсэн  байна.  Конгресс  дахь  Ардчилсан цөөнхийн  тэргүүн Нэнси  Пелоси болон хамтран зүтгэгчид нь улаан  өнгийн хүрмээр ижилсэж  эмэгтэйчүүдэд  цоо  шинэ  ирээдүй нээж  өгөхөө  амлацгааж  байлаа. 

Нэнси Пелоси энэхүү жагсаалын үеэр хэлсэн үгэндээ хэрэв бүх дэлхийн удирдагч байсан бол Америкийн төдийгүй бүх дэлхийн охид  эмэгтэйчүүдэд  илүү чанартай боловсрол олгох байснаа мэдэгджээ. Тэрбээр  эмэгтэйчүүд  хөгжин  цэцэглэж  байж  эх дэлхий  хөгжин цэцэглэнэ  гэж үзэж  байгаагаа илэрхийлсэн  юм. 

Эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдөрт зориулсан  жагсаал  Вашингтоноос  гадна  Нью-Йорк  зэрэг  бусад  хотуудад  болсон бөгөөд жагсаалд  оролцогчид  Трампын  эмэгтэйчүүдтэй холбоотой  мэдэгдлүүдийг шүүмжилж, эрчүүдтэй нэг  адил хөдөлмөрийг  нь үнэлж  байхыг шаардаж байлаа.  Мөн  энэ  өдөр Америкт "Эмэгтэйчүүдгүй  өдөр" гэдэг уриатай  олон  арга хэмжээнүүд  зохион байгуулагдсан байна. Зохион байгуулагчид нь  эрхийг нь хамгаалах энэ өдөр ажил,  сургуулиасаа татгалзахыг  эмэгтэйчүүдэд  хандаж  уриалж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ардчилсан намынхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жагсаал зохион байгууллаа   
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй