Шууд Chart

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг "Рособоронэкспорт"-той хамтран ажиллахыг хориглолоо

2017-03-09 13:42:29

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг ОХУ-ын Рособоронэкспорттой хамтран ажиллахыг хориглосон байна. Энэхүү баримт бичгийг дэмжиж  доод  танхимын  371 гишүүн санал  өгсөн  бол  48 нь л эсэргүүцжээ.

Энэ дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам Рособоронэкспорт болон охин компаниудтай харилцан ойлголцлын тунхаг бичиг болоод худалдааны бүх  төрлийн гэрээ байгуулах эрхгүй болоод байна. Гэхдээ ОХУ-ын тус компанитай хамтран ажиллах нь АНУ-ын аюулгүй байдалд онцгой чухал гэж   Төрийн нарийн бичгийн дарга болоод Үндэсний тагнуулын газрын захиралтай хэлэлцэн зөвшилцөж шийдвэрлэсэн тохиолдолд Пентагоны тэргүүн  энэ  журмыг хүчингүй  болгох боломжтой юм байна.

Гэхдээ үүний тулд Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооноос бас дэмжлэг авах шаардлагатай болох юм байна. Оросын  Рособоронэкспорт болон  охин  компаниуд  нь Сирийн Засгийн газар байлдааны техникүүд нийлүүлдэг, Оросын зэвсэгт хүчин Крымд байрлаж  байгаа,  Оросын тусгайгийнхан Украины нутаг дэвсгэрт ажилладаг зэрэг шалтгаанаар ийнхүү тус компанийн Америкийн Батлан хамгаалах яамтай хамтран  ажиллахыг нь хориглоод байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгрессын доод танхим Пентагоныг "Рособоронэкспорт"-той хамтран ажиллахыг хориглолоо   
Үзсэн: 1863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй