Шууд Chart

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ОХУ-тай харилцах харилцаандаа итгэлтэй байгаагаа мэдэгджээ

2017-03-09 15:23:26

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс дангаар ноёрхохыг үл хичээн дэлхий дахины хөгжил цэцэглэлт, олон улсын тогтвортой байдлыг дэмжихийн  тулд  томоохон хариуцлага хүлээхэд  бэлэн байгааг  мэдэгдлээ.  Мөн  Хятад улс  тэргүүлэгч улс болохыг хичээхээс илүүтэйгээр үүрэг хариуцлагатай байхыг илүүд үзэн  хичээн  зүтгэх болно гэж хэвлэлийн  бага хурал дээр  онцлон  мэдэгдсэн  байна. 

БНХАУ энх тайван, тогтвортой байдлыг дэмжих үүргээ биелүүлэх болно. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгчийн хувиар Хятад улс бүх дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж онцлон мэдэгдсэн байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их  хурлын  хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. Тус их хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 3000 гаруй  төлөөлөгч түүний дотор 100 гаруй гадаадын сэтгүүлч сурвалжлах  эрх  авсан юм.

Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийнхэнд зориулж хийлгэсэн бага хурлынхаа  үеэр  дэлхий нийтийн  өмнө  тулгамдаж  байгаа  гол асуудлын талаарх  Хятад улсын байр суурийг илэрхийлсэн юм. Энэ үеэр ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа өмнөхөөсөө ч илүү ойртсон.  Гуравдагч хүч энэ харилцааг сулрууж чадахгүйг  онцлон  мэдэгдсэн юм. Тэрбээр Бээжин болон олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын хувьд Москва, Вашингтоны харилцааг хэвийн болгох нь нааштай үйл  явдалд тооцогдох юм.

Манай улсын хувьд ОХУ, АНУ-ын харилцаа сайжирна гэдгийг өөдрөгөөр харж байна. Энэ нь өнөөгийн дэлхий нийтийн хувьд чухал төдийгүй эерэг мэдээ болох болно гэж Ван И онцолжээ. Мөн Орос, Хятад, АНУ гэсэн гурван талт улс төрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятад улс эмжиж  байгааг тэрбээр илэрхийлсэн юм. Гурван улс бие биенийхээ эсрэг зогсохгүйгээр харин ч хамтран ажиллах ёстой. Түүнчлэн харилцан ашигтайгаар хамтрах ёстой гэж Хятадын Гадаад хэргийн сайд онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ОХУ-тай харилцах харилцаандаа итгэлтэй байгаагаа мэдэгджээ   
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй