Шууд Chart

Юта мужийн захирагч асан Жон Хантсман ОХУ дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллахыг зөвшөөрлөө

2017-03-09 15:23:44

АНУ-ын Юта мужийн захирагч асан Жон Хантсман ОХУ дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллахыг зөвшөөрсөн байна. Энэ тухай өчигдөр "Эн-Би-Си" телевизийн суваг мэдээлсэн юм. АНУ-ын засаг захиргаан дахь тус сувгийн баттай  эх сурвалжаас өгсөн мэдээллээр бол Хантсман Вашингтоны саналыг хүлээж авсан байна. 

Өнгөрсөн долоо хоногт Хантсман АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсан төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслах,  Ерөнхийлөгч Трамптай ч уулзсан байж болох тухай мэдээлж  байна. Үүний өмнө Ерөнхийлөгч Трамп Жон Хантсманд ОХУ-д суух Элчин сайдаар ажиллах саналыг энэ долоо хоногийн эхэнд тавьсан талаар АНУ-ын засаг захиргаан дахь  эх сурвалжийн өгсөн мэдээлэлд  үндэслэн  Политико сонин нийтэлсэн юм байна.

Сонинд нийтэлснээр Хандсман энэхүү албыг хүлээн авахад бэлэн гэдгээ  баталсан  баримт бичгийг "Цагаан ордон" руу илгээх ёстой юм байна. Үүний дараагаар "Цагаан ордон" Элчин сайдын албанд түүнийг нэр дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлах юм байна. Үүний дараагаар АНУ-ын Конгрессын  Сенатын танхимаар түүнийг Элчин сайдаар томилох эсэхийг шийдвэрлэх үйл явц болох ёстой юм. Жон Хантсман энэ сард 57 нас хүрч буй юм байна.

Тэрбээр хятад хэлтэй. 1992-1993 оны хооронд Сингапур улс дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Харин 2005-2009 оны хооронд Юта мужийн захирагчаар ажилласан юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Юта мужийн захирагч асан Жон Хантсман ОХУ дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллахыг зөвшөөрлөө   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй