Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох “Зөгийн үүр” хөтөлбөр нь иргэд, төрийн албан хаагчдыг гадаадад суралцуулан эргээд орон нутагтаа гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажиллуулж тухайн салбарыг хөгжүүлэх явдал юм.
Тус аймаг нь ирэх жилүүдэд иргэд рүү хандсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвхөн төрийн албан хаагч гэлтгүй иргэд ч гадаадад суралцах боломжтой зөгийн үүр дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлуудын эхлэл болгож Даланзадгад, Цогтцэций сумдын ЕБС-ийн англи хэлний таван багшийг Энэтхэг улсад зургаан сарын хугацаатай суралцуулахаар болов.
Үүнийхээ дагуух гэрээг дээрх аймгийн засаг дарга Н.Наранбаатар, БСУГ-ын дарга Г.Бат-Эрдэнэ нар өнөөдөр байгуулж, батламж гардууллаа.
| Өмнөговь аймгийн удирдлагууд багш нартаа батламж гардууллаа | ||
| Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.