ОХУ-ын эрх баригчид ирэх 2018 он гэхэд эмч нарын цалинг ОХУ-ын бүс нутгийн дунджаар 200 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.
Мөн сувилагч, асрагч гээд эмнэлгийн бага, дунд мэргэжлийн ажилтнуудын цалинг 100 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тэрбээр мэдэгдлээ. Ерөнхийлөгч Путин Брянскийн төрөх эмнэлгийн ажилтнуудтай уулзахдаа энэ тухай мэдэгдсэн юм. Тэрбээр цалин хөлсийг дээрх хэмжээнд хүргэх боломж байгааг мэдэгдсэн байна.
Энэ үеэр Брянскийн захирагч тус бүс нутгийн төрөх эмнэлгийнхэн гуравдугаар шатлалын, өндөр технологийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учир бусад эмнэлгийн эмч ажилтнуудтай харьцуулахад цалинг нь илүү нэмэгдүүлэх болно гэдгээ Ерөнхийлөгч Путинд батлан илэрхийлсэн байна.
| Путин: 2018 он гэхэд эмч нарын цалинг бүс нутгийн дунджаар 200 хувиар нэмэх боломжтой | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.