Ховд аймаг БНХАУ-ын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" компанитай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо. Ийнхүү Хятадын уг компанийн төлөөлөгчдийг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг дарга Д.Галсандондог, аймгийн эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд нарын орон нутгийн удирдлагууд оролцлоо. Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол улсаас БНХАУ-ын Хөлөнбуйр хотод суугаа консул Д.Ганболд, Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий орлогч захирал Чай Мао, тус компаний менежер Чэн Жиашин, орлогч менежер У Лижун, Жундиэн Өвөр Монголын Салхины эрчим хүчний ХК-ий захирал Жу Бандө, Зүүн хойдын эрчим хүчний зураг төслийн институтын орлогч захирал Ли Бо болон тус төслийн институтын менежер Лю Нин нарын албаны төлөөлөл багтсан байна.
Энэхүү ажлын хэсэг нь Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичигт гарын үсэг зурах, Ховд аймаг, зарим сумдын цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах зорилготойгоор ажлын айлчлал хийж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 8-10-нд Алтай, Үенч, Булган, Дөргөн, Мянгад суманд ажиллаж байна.
| Ховдчууд БНХАУ-ын компанитай хамтарна | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.