Шууд Chart

Ж.Төмөрбаатарын хотонд гурван ихэр тугал гарчээ

2017-03-09 15:28:43

Архангай аймаг 2016 оны мал тооллогоор таван сая мал тоолуулж, улсад Өвөрхангай, Хөвсгөл аймгын дараа буюу гуравдугаар байрт бичигдлээ. Мөн 581,000 үхэр, 2.7 сая хонь тоолуулж улсдаа тэргүүлэв.

Архангай аймагт хоёр сая гаруй хээлтэгч мал төллөх бөгөөд одоогоор дөнгөж төллөж эхлээд байна.

Тус аймагт 19 сумын 17 мянган малчин өрхийн таван сая мал өвөлжжээ. Нэлээн хэсэг нь сум дамжин, зарим нь хил залгаа аймгийн нутагт оторложээ. Энэ хавар Архангай аймаг хоёр сая 137 мянган толгой хээлтэгч малаас 80 гаруй хувиас нь төл авна гэж тооцож байна.

Хээлтэгч малыг ангилж үзвэл гүү 109.000, ингэ 446, үнээ 221.000, эм хонь нэг сая 98 мянга, эм ямаа 609.000 байна.

Онцолбол хаврын тэргүүн шинийн нэгэнд Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Тооройт хэмээх газар хаваржиж байгаа малчин Ж.Төмөрбаатарын эвэртэй хар сарлагийн үнээнээс гурван ихэр тугал гарчээ.

Тугалны хоёр нь хөх халзан зүстэй эр, нэг нь хар зүстэй эм аж. Төл малаа анхнаасаа ихэрлүүлэн авч байгаа Архангайнхны хувьд энэ хавар болж өгвөл төлөө 100 хувьд хүргэж авахаар зорьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ж.Төмөрбаатарын хотонд гурван ихэр тугал гарчээ   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй