Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар шуурхай хуралдав

2017-03-09 17:00:00

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг хатуу чанд мөрдөх тохиролцоонд хүрсэн байна. Мөн цаашдын нөхцөл байдлаас  үл хамааран шинэ хориг арга хэмжээ ч авч болзошгүй тухай мэдэгдсэн байна.

Япон, АНУ, Өмнөд Солонгос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах санаачилгыг гаргасан юм. Энэ үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд БНАСАУ дөрвөн баллистик пуужингийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцсэн байна. Умардын баллистик пуужингийн гурав нь мянга  гаруй км нисч Японы эргээс холгүй эдийн засгийн тусгай бүсэд нь унасан юм.

Шуурхай хуралдааны дараагаар НҮБ дахь Япон, АНУ, БНСУ-ын суурин төлөөлөгчид хэвлэлийнхэд мэдэгдэл хийсэн байна. Японы суурин төлөөлөгч Коро Бессё Умардын энэ үйлдлийг маш аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.  Мөн тэрбээр Пхеньяны хөөргөсөн баллистик пуужин хэдийгээр Японоос холгүй задгай тэнгист унасан ч Япон улсын эдийн засгийн бүсэд тэр дундаа загас агнуурын бүсэд унасныг онцлон мэдэгдсэн юм. Ийнхүү тэрбээр Умардын баллистик пуужингийн туршилтыг эрс буруушааж, Япон улс бол дайныг эсэргүүцэгч орон тул Умард Солонгос улсын пуужингийн бай болох ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар шуурхай хуралдав  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй