Япон улс Йемений хүүхдүүдэд туслах зорилгоор 1.52 тэрбум иен буюу ойролцоогоор 13 сая америк долларыг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаар болсон байна. Энэ тухай "Эн-Эйч-Кей" теле суваг мэдээлжээ. Энэ хандивын мөнгийг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хоёр төсөлд хуваарилан өгөхөөр болсон юм байна.
Йемений хүүхдүүдийг хоол хүнсээр хангах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг хэвийн болгох эхний төслийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын 200 гаруй ажилтан ажиллах юм байна. Харин боловсролын салбарт буюу ном сурах бичиг тараах, боловсролын байгууллагуудын ажилтнуудыг сургах хоёр дахь төсөлд зарцуулах юм байна.
НҮБ-аас өгсөн мэдээллээр Йемен улс дахь иргэний дайны хор уршгаас болж 5 хүртэлх насны хүүхдийн талаас илүү хувь нь хоол хүнсний хомсдолд ороод буй аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Энтони Лэйк хандив үзүүлэх баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ халуун дулаан сэтгэлийн тусламжтайгаар гурван жилийн туршид Йемены 600 гаруй мянган хүүхдүүдэд хоол хүнс болон боловсролын хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болж байгааг онцлон мэдэгдсэн юм. Энэ баримтад гарын үсэг зурах ёслол Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Японы суурин төлөөлөгчийн газрын төв байранд болжээ.
| Япон улс НҮБ-ын Хүүхдийн санд ойролцоогоор 13 сая ам.долларыг хандивлана | ||
| Үзсэн: 1743 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.