АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш бүтэн нэг сарын хугацаанд АНУ, Мексик улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо 40 хувиар буурсан байна. Энэ талаар өчигдөр АНУ-ын Хил, гаалийн албанаас мэдэгдсэн байна. Тус албаны мэдээгээр өнгөрсөн хоёрдугаар сард зүүн-өмнөд хилийн орчмоос 18.762 хууль бус цагаачийг барьж саатуулсан бол өмнө нь буюу нэгдүгээр сард 31.578 хууль бус цагаачийг барьсан байна.
Өмнө нь хоёрдугаар сард нэгдүгээр сарынхтай харьцуулахад 20 хувиар илүү хууль бус цагаачийг саатуулдаг байсан байна. АНУ-ын Дотоод хэргийн сайд Жон Келли мэдэгдэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд хоёрдугаар сард хамгийн бага хууль бус цагаачийг саатуулан баривчилсан үзүүлэлт энэ оных болж байна. Мөн тэрбээр энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Трамп тангаргаа өргөснөөс хойших хамгийн таатай мэдээ болж байна.
Хил, гаалийн албанаас мэдээлснээр энэ жил 157 мянган хууль бус цагаач саатуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт болж буй юм байна. Гэхдээ Трамп нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараа энэ үзүүлэлт эрс буурсныг мэдэгджээ. Ерөнхийлөгч Трампыг үүрэгт ажилдаа орсны дараагаас хууль бусаар хилээр гаргах үйлчилгээний хөлс 2.5 дахин нэмэгдэж, хүний 8000 ам.доллар болж өссөн гэж Жон Келли мэдэгдсэн юм.
| АНУ, Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын тоо 40 хувиар буурчээ | ||
| Үзсэн: 2736 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.