Шууд Chart

БНСУ Умард Солонгос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүллээ

2017-03-09 16:32:55

Өнөөдөр Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрлэл,  эрчим хүчний  яам  Умардад  экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний  жагсаалтыг  өргөжүүлсэн тухай мэдээлэл байна. "Ренхап" агентлагийн дамжуулснаар Умард Солонгосын пуужингийн туршилтын хариуд Өмнөдийнхөн ийм арга хэмжээ авч буй юм байна.  

Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яам цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болзошгүй 89 материал, пуужингийн хөтөлбөрт  ашиглах болох 41 материалыг Умард Солонгост экспортлохыг хориглоод байна. Мөн цахилгаан соронзон долгионыг сарниулагч материалууд, нисэхийн техник бүтээхэд ашиглах металл хайлуулагчид, төхөөрөмжүүдийг хоригийн жагсаалтад оруулжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ Умард Солонгос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүллээ   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй