Шууд Chart

Орос, Туркийн дээд түвшний хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан маргааш Москвад болно

2017-03-09 16:55:45

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ирээдүй, Курдын асуудал, Сирийн бүх нутагт гал  зогсоох дэглэмийг хэрэгжүүлэх зэрэг нь маргааш Москва хотноо болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  нарын уулзалт хэлэлцээгээр хэлэлцэх гол сэдэв нь байх юм байна. 

Орос, Туркийн өндөр түвшний хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хуралдааны хүрээнд хоёр орны төрийн тэргүүний уулзалт болох бөгөөд  Москва, Анкарагийн харилцааны  бүхий л  асуудлыг энэ үеэр  хөндөж хэлэлцэх юм байна. Тус зөвлөлийн өмнөх хуралааан 2014 оны 12 дугаар сард Анкара  хотноо болж байсан юм. Ээлжит хуралдаан нь 2015 оны 12 дугаар сард ОХУ-д болох ёстой байсан ч Туркийн нисэх хүчнийхэн Сирид Оросын  бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөс үүдэн хоёр талын харилцаа эрс муудсанаас болоод цуцлагдаад байсан юм. 

Харин өнгөрсөн  оноос хоёр талын харилцаа сайжирч дээд түвшний зөвлөлийн зургаа дахь удаагийн хуралдааныг зохион байгуулах боломж бүрдсэн нь энэ юм. Энэ удаагийн хуралдаанд хоёр улсын Засгийн газрын гишүүд оролцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны тухай улс төрийн харилцаатай харьцуулахад санал зөрөлдөөн  багатайд тооцогддог. 

Нэг асуудлыг нөгөөтэй нь уялгүйгээр шийдэж, хамтраад  явах боломжийг хоёр тал ашиглаж чадаж байгааг өнгөрсөн онд эдийн засгийн салбарт  хамтран ажиллах  олон гэрээ  байгуулсан нь  баталж  байгааг мэргэжилтнүүд үнэлж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орос, Туркийн дээд түвшний хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан маргааш Москвад болно   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй