Жил бүрийн 3 дугаар сарын 3-ний өдрийг Япон улсад Хинамацүри охидын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү баярын өдрөөр, японы үндэсний хэв маягийг хадгалсан тусгай хүүхэлдэйн цуглуулгийг гэртээ тавьж, чимэглэнэ. Энэ баяртай холбогдуулан, мөн өнөөдөр тохиож байгаа өдрийг тохиолдуулан, Япон улсын 81 настай эмэгтэй, Айфон утсанд зориулсан аппликейшнийг зохион бүтээсэн байна. Харин 60 нас хүрч, тэтгэвэрт гарсанаасаа хойш, компьютерийн ухаанд суралцаж, энгийн хэрэглээнээс, янз бүрийн програм ашиглах гэх мэтээр суралцжээ.
Тэрээр компьютер ашиглаж сурсан цагаасаа хойш, өндөр настнуудад зориулсан аппликейшн бүтээхийг хамгийн гол зорилгоо болгон, ажиллаж иржээ. Суралцаж эхэлснээс хойш, 20 жилийн дараа тэрээр анхны аппликейшнээ зохион бүтээсэн энэ. Хинадан нэртэй энэхүү тоглоом нь Хинамацүри хэмээх японы уламжлалт охидын баярын гол чимэг болох хүүхэлдэйг танин мэдүүлэх зорилготой уг аппликейшныг бүтээсэн байна. Энэхүү аппликейшн нь дэлгэцэн дээр тодорхой таавар маягийн асуулт гарч, түүний дагуу, хүүхэлдэйг хамгийн хурдан хугацаанд зөв байрлуулах нэг төрлийн тоглоомын аппликейшн юм.
Тэрээр мөн дараа дараагийн аппликейшны санаагаа олсон хэдий ч, компьютерийн мэдлэг дутаж байгааг, хэлсэн байна. Гэхдээ тун удахгүй, өндөр настнуудад зориулсан, хэрэглэхэд хялбар аппликейшн гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
| 81 настай эмэгтэй гар утсанд зориулсан аппликейшн гаргажээ | ||
| Үзсэн: 2189 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.