Шууд Chart

Их Британийн хатан хаан II Элизабет хамгаалалтын хэрэгсэл ашиглахгүйгээр морь унадаг

2017-03-10 11:11:09

Өнгөрөгч 2016 онд Их Британийн хатан хаан II Элизабет 90 нас хүрсэн. Энэ оны 4 дүгээр сард 91 насны ойн баяр нь тохиох хатан хаан Элизабет өдий өндөр насалж байгаа хэдий ч идэвхтэй, эрч хүчтэй, хөнгөн шаламгай хэвээрээ байгааг Телеграф онцолж байна. Учир нь өнгөрөгч Даваа гарагт тэрээр, Тэймс мөрний эргээр морьтой зугаалж буй зураг тавигджээ. Зурагт, хатан хаан толгойгоо алчуураар ороон, ямар нэг хамгаалалтын хэрэгсэлгүй морь унадаг гэнэ. Тэрээр энэ тухайгаа, хамгаалалтын хэрэгсэл ялангуяа хамгаалалтын малгай өмсөхөөс татгалздаг бөгөөд, ямар ч гэнэтийн уулзалтад түүний үсний засалт, хэлбэрээ хадгалж байх ёстой байдаг тухай хэлсэн байна.

Телеграф хатан хааны энэхүү үйл явдлыг онцолж байгаа нь бас учиртай. Тэрээр өнгөрсөн зул сарын баярын үеэр, бие нь чилээрхэж, өвдсөн учраас зул сарын баярын арга хэмжээнд оролцоогүй юм. Хатан хааны хамгийн дуртай хийх зүйлсийн нэг нь яах аргагүй морь унах. Тэрээр ердөө 3 настай байхаасаа морь унаж сурчээ. Тиймээс Хатан хаан их ажлынхаа хажуугаар, цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр зугаалж, хамгийн багадаа 7 хоногт 2-3 удаа морь унаж зугаалдаг байна. Түүнчлэн, эрдэмтэд, түүний эрүүл, бөгөөд урт удаан насалж байгаагийн шалтгааныг судалж үзсэн байна.

Судалгаагаар, сайн удам угсаа, аливаа хорт муу зуршлаас сэргийлдэг байдал, мөн түүнчлэн эрүүл аж төрөхийн хамгийн гол үндэс суурь болсон зөв хооллолт, идэвхтэй дасгал сургуулилт байнга хийдэгтэй нь холбон тайлбарлажээ. 2016 онд гэхэд л хатан хаан Британид болсон 306 арга хэмжээ, хилийн чанадад 35 арга хэмжээнд оролцжээ. Тэрээр нэг арга хэмжээнд оролцоход хамгийн багадаа 90 минут зогсох хэрэгтэй болдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн хатан хаан II Элизабет хамгаалалтын хэрэгсэл ашиглахгүйгээр морь унадаг   
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.13.xxx] 2017-03-10 11:57
Manai emee 80 garchaad ooroo emeelleed l unaad ail hesdeg baisan kkkk

Бидэнтэй нэгдээрэй