Шууд Chart

Женевийн олон улсын автомашины үзэсгэлэн үргэлжилж байна

2017-03-12 12:50:12

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг олон улсын томоохон автомашины үзэсгэлэн Швейцар улсын Женев хотноо энэ өдрүүдэд үргэлжилж байна. 87 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд, Авто машины зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон, хамгийн сүүлийн үеийн загвар, үзүүлэлт бүхий автомашинуудыг дэлгэн харуулдагаараа ихээхэн онцлогтой. Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэнд, дэлхийн автомашин үйлдвэрлэгч 180 компанийн  900 гаруй нэр төрлийн автомашиныг олон нийтийн хүртээл болгож байгаа бөгөөд үүний 148 компани Европын автомашин үйлдвэрлэгч орнууд байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд болон, хосолсон хөдөлгүүртэй, мөн жолоочгүй бүрэн автомат төрлийн машинууд, болон нисдэг автомашины концепт загваруудыг танилцуулж байгаагаас гадна, тансаг зэрэглэлийн автомашинууд, энэ удаагийн үзэсгэлэн шоуны гол онцлог болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тэдний дүгнэлтийг батлан, Японы Хонда, АНУ-ын Тесла, Өмнөд Солонгосын Киа болон Хорватын Римак зэрэг компани шинэ загварын авто машинаа олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал, Италийн феррари компанийн хувьд, 812 суперкаст спортын загварын автомашинаа танилцууллаа. Уг автомашин нь, 6,5 литрийн бензин хөдөлгүүртэй, 12 целиндэртэй, цагт 340 км хүртэл хурдлах чадвартай. Үнийн хувьд, 250-аас 300 мянган америк долларын үнэтэй.  Харин Волксваген компанийн Бентли загварын тансаг зэрэглэлийн EXP 12 хэмээх цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцууллаа. Анх энэ загварын тухай 2 жилийн өмнө мэдээлэл хийсэн хэдий ч хүчин чадал нь хэд дахин нэмэгджээ. Мөн хүчирхэг цахилгаан хөдөлгүүртэй болсон, орчин үеийн техник технологийг агуулсан тансаг зэрэглэлийн салоныг бүрдүүлсэн гээд энэ загварын 8 өөр төрлийг танилцуулсан байна.

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани хайбрид буюу хос хөдөлгүүртэй Лексус ЭлЭс500 автомашинаа танилцуулжээ. Тус автомашиныг зохион бүтээгчид нь тухайн машиныхаа хүндийн төв, болон оновчтой тархалтын байдал, за машины тогтвортой байдал зэрэгт ихээхэн анхаарч бүтээжээ. Хүчин чадлын хувьд, 3,5 литрийн хос ВиВиТи АйВи . хос хөдөлгүүртэй, бензин нэг, цахилгаан 2 хөдөлгүүртэй, 354 морины хүчин чадалтай, бүх дугуй нь хөтлөгчтэй хувилбараа Европын хэрэглэгчдэд санал болгоод байна. Женевийн энэхүү автомашины үзэсгэлэн энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Женевийн олон улсын автомашины үзэсгэлэн үргэлжилж байна  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
gana [202.72.245.xxx] 2017-03-12 13:46
japani huandei gj yamar kompani bn aa? bichsene unshda

Бидэнтэй нэгдээрэй