Шууд Chart

Автомашины хурдны замын хамгийн урт нүхэн гарц

2017-03-12 13:34:54

Уул нүхлэн зам тавих нь дэд бүтцийн салбарын хамгийн хэцүү аргуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тэгвэл Швейцари улсад өнгөрөгч 2016 онд дэлхийн галт тэрэгний хамгийн урт нүхэн гарц нээлтээ хийсэн. Нийтдээ 57 км урт шинэхэн нүхэн гарц өнгөрөгч оны сүүлээр бүрэн ашиглалтад орсон. Энэ нүхэн гарцыг байгуулах эсэхийг Швейцаричууд 1992 онд бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн бөгөөд 17 жил үргэлжилсэн барилгын ажил ажилд нийтдээ 12 тэрбум америк доллар зарцуулагдсан байна.

Тус нүхэн гарц Альпийн нурууг нүхлэн гарсан галт тэрэгний анхны нүхэн гарц гэдгээрээ онцлогтой. Мөн нүхэн гарцын зарим хэсэг Альпийн нурууны гадаргуугаас 2 мянга 300 метр хүртэл гүн хэсгээр дайран өнгөрч байгаа гэдгээрээ дэлхийн хамгийн гүн нүхэн гарцад тооцогдож байгаа юм. Дашрамд дурдахад, энэ замыг байгуулахаас өмнө Япон улсын “Сэйкен” нэртэй 54 километрийн урттай хонгил дэлхийд хамгийн урт уулын нүхэн замд тооцогддог байсан.

Тэгвэл Төвдөд дэлхийн хамгийн урт автомашины хурдны замын нүхэн гарц ирэх намар нээгдэх нь. Тодруулбал, Төвдийн Лхас хотыг Хятадын Сичуан мужтай холбосон нүхэн гарцыг байгуулснаар Төвдөөс Хятад хүрэх хугацааг 2 цагаар наашлуулж байгаа юм. Хэрвээ энэ гарц нээгдвэл хамгийн урт бөгөөд хамгийн өндөрт баригдсан нүхэн гарц болох юм. 7 км-ийн урттай энэхүү нүхэн гарц нь далайн түвшнээс дээш 6168 метрийн өндөрт, Чола уулын оргилоор тавигдаж байна. Харин төслийн нийт өртөг нь 170 сая америк доллар болж байна. Нүхэн гарц нээгдсэнээр, тус замаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 4000-5000-д хүрнэ гэж тооцоолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Автомашины хурдны замын хамгийн урт нүхэн гарц   
Үзсэн: 3132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.203.140.xxx] 2017-03-13 00:09
hiatadiin achaar guilgachin, boos tembyydee barigdsan baisan tyvd ich sehej torol ariljaad baina. hiatad avaagyi bol mongolchuud geree toiruulaad baaj sheedegtei iag adil maihnaa toirch baaj sheej tembyygee gaihuulsan malaaraa baih bailaa
БААДАЙ [202.9.41.xxx] 2017-03-12 21:37
Замын өртгийг нь манай зам тавьсан өртөгтэй харьцуулж бодоорой олон түмэн минь.
Зочин [66.181.184.xxx] 2017-03-12 21:09
Манайд уул хад нүхлэх нь битгий хэл охин хүүхдийн чихийг ч баалуулалгүй цоолж чадахгүй дээ, хөөрхий.
Зочин [203.169.50.xxx] 2017-03-12 15:15
Гарчигаа зөв өгөөч.

Бидэнтэй нэгдээрэй