Шууд Chart

АНУ-ын ТТГ "Самсунг" зурагтын тусламжтайгаар мэдээлэл цуглуулсан уу

2017-03-12 14:58:22

АНУ-ын ТТГ Самсунгийн ухаалаг зурагтыг ашиглан мэдээллийн нууцлалд нэвтэрсэн эсэхийг Самунг компани шалгаж эхэлжээ. Самсунг компаниас үйлдвэрлэн гаргадаг ухаалаг зурагтыг асаасан үед болон унтраасан үед тухайн зурагтын гаднаас хүлээн авагч систем байнгын ажиллагааны горимд байдаг аж. Өөрөөр хэлбэл тус ухаалаг зурагтыг эзэмшигч өөрийн цахим хуудас болон бусадтай ярилцсан яриагаа гадны цахим халдлагад алдах боломж бүрдсэн байж болзошгүй гэж Самсунг компанийн удирдлага үзэж байгаа юм. Энэхүү ухаалаг зурагтын талаар Викиликс сайт 9 мянга орчим мэдээллийг нийтэлсэн байна.

Эдгээр мэдээллүүдийг цахим удирдлагын төвийн санах ойн санд хадгалдаг. Тиймээс тус цахим сан руу гадны ямар нэгэн тэр тусмаа ТТГ-ын цахим мэргэжилтнүүд халдсан байж болзошгүй гэж Самсунг компанийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм байна. Тэдний үзэж байгаагаар ТТГ цахим ертөнцийн аль ч сан руу хууль бусаар нэвтрэн орох бүрэн боломжтойг онцолсон байна.

Үүнд Аппли, Гүүгл, Майкрософт, Самсунг, ВатсАап гээд бусад цахим сүлжээ хамаарч байгаа аж. Энэ хүрээнд Самсунг компани ТТГ-ыг өөрийн ухаалаг зурагтын цахим сүлжээнд халдаж, бусдын хувийн мэдээлэл рүү хууль бусаар нэвтэрсэн гэж сэжиглэж байгаа төдийгүй үүнийг шалгаж байгаа гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ТТГ "Самсунг" зурагтын тусламжтайгаар мэдээлэл цуглуулсан уу  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй