Шууд Chart

Египетээс олдсон эртний хөшөө II Рамсесийнх байж магадгүй

2017-03-13 12:04:45

Аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газруудын нэг нь Египет улс байдаг бөгөөд энд эртний баримал, байгалийн өвөрмөц тогтоцууд, соёл,  гээд бүхий л зүйл бий. Хамгийн гол нь сонирхолтой зүйл нь балар эртний гайхалтай хөшөө дурсгал, баримал, хотын туурь гэх мэт өнгөрсөн хэд хэдэн зууныг илэрхийлэх гайхалтай бүтээлүүдтэй танилцах боломжтой байдаг. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр Египет улсын нийслэл Каир хотоос 8 метрийн өндөртэй, археологийн олдвор олджээ. Эрдэмтэд энэ олдворыг Фараон II Рамсесийн хөшөө байж болзошгүй гэж таамаглаж байна.

Египетийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг болох Фараон II Рамсес нь Египетийн 19 дүгээр овгийн удирдагч бөгөөд, МЭӨ 1279-1213 оны хооронд амьдарч байхдаа, нийт 66 жилийн турш улс орноо чадамгай удирдаж, Ойрхи Дорнодын улс төрийн тавцан дээр нөлөө бүхий зүтгэлтэн болсон байжээ.

Каир хотын захын дүүрэг болох Матарияа орчимд малтлага хийж байх үедээ олдсон олдворын газар нутгийн байрлалыг авч үзвэл, энэ нь эртний Гелиополис хотын орчимд олдсон болохыг судлаачид мөн хэлж байгаа юм.

Түүнчлэн, Рамсесийн ач хүү болох Фараон II Сетигийн шохойн чулууны хөшөөг ч мөн малтлагын үеэр олжээ. Энэхүү хөшөө мөн 80 см-ийн урттай юм байна. Одоогийн байдлаар, шинээр олдоод байгаа олдворуудын үлдсэн хэсгийг гаргаж авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд, шинжээчид, хөшөөнүүдийг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна гэж олон улсын Ройтерс агентлаг мэдээлж байна. Олдсон олдворуудыг сэргээн засварлах ажлыг бүрэн хийж дуусмагц, ирэх 2018 онд Гранд Египетийн музейд байрлуулж, олны хүртээл болгох аж.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Египетээс олдсон эртний хөшөө II Рамсесийнх байж магадгүй   
Үзсэн: 2209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.31.xxx] 2017-03-13 13:22
аздуу царайтай хөшөө юү гүй юү?

Бидэнтэй нэгдээрэй