Шууд Chart

Хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхэллээ

2017-03-13 12:12:15

Хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхэлсэн талаар олон улсын Ассошиэтэд Пресс агентлаг мэдээлж байна. Тодруулбал, АНУ-ын нийслэл Вашингтон хотын оршин суугчид хоол хүргэлтийн үйлчилгээндээ жижиг оврын хоол хүргэгч роботыг ашиглаж эхэлжээ. Зөвхөн хоол хүргээд зогсохгүй, хоолны захиалгыг ч авах үйлдэлтэй аж. Сан Франциско хотноо төвтэй, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг Постмэйтс хэмээх компани энэхүү хүргэлтийн роботыг туршиж байгаа бөгөөд, туршилт амжилттай болбол, АНУ-ын анхны хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашигласан байгууллага болох юм. 6 дугуйт Роботын ажиллах горимын тухайд, үйлчлүүлэгчид, хоолны захиалгаа онлайнаар тухайн компанийн гар утасны аппликейшныг тусламжтайгаар өгнө.

Хоолны захиалга өгсний дагуу, хүргэгч робот ресторанд захиалгыг өгч, захиалгын дагуу хоолоо аван, үйлчлүүлэгчид хүргэн өгнө. Ингэхдээ хүргэгч робот нь явган хүний замаар болон явган хүний гарцаар зорчих юм. Ийнхүү хүргэлтийн үйлчилгээг хоолны салбарт нэвтрүүлсээр, үйлчилгээ шуурхай болохоос гадна, хүргэлтийн үйлчилгээний зардлыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ. Бараа хүргэлтийн үйлчилгээнд, нисдэг дроныг мөн АНУ-д ашиглаж эхэлсэн.

Гэвч энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд хуулийн зохицуулалт, цаашлаад аюулгүй байдал ихээхэн чухал. Тэгвэл Компанийн зүгээс, явган хүний зам, илүү найдвартай, аюул багатай, дэд бүтэц сайн хөгжсөн учраас газраар энэ үйлчилгээг үзүүлэх нь илүү дээр хэмээн тус компанийн удирдлагууд үзэж байна. Одоогийн байдлаар, Постмэйтс компаний, Калирфорни мужийн Редвүүд хотод энэхүү үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад бусад хотуудад энэ оны сүүлч гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоол хүргэлтийн үйлчилгээнд робот ашиглаж эхэллээ  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй