Шууд Chart

Дэлхийн хамгийн гүн усан санг байгуулна

2017-03-13 13:06:48

Тайванийн төв хэсэгт байрлах "Divecube"  зочид буудал нь усан сангаа далайд шумбагчдад зориулан шинээр зохин байгуулахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу, дэлхийн хамгийн гүн буюу нийтдээ 43, 3 метрийн гүнтэй усан сан байгуулж, яг л далайд шумбаж буй сэтгэгдлийг жуулчдад төрүүлэхээр зорьж байгаа юм байна. Усан санг нийтдээ гүнийн хэмжээгээр, 5 төрөлд ангилах юм. Хамгийн гүехэн нь 1,3 метр байх бол, хамгийн гүн хэмжээтэй нь 21 метр байх юм. Энэ нь далайд шумбахаар төлөвлөж байгаа хүмүүст, энэ төрлийн спортоор хичээллэдэг хүмүүст хамгийн том боломжийг олгох болно гэж зочид буудлын эзэн онцолж байгаа.

Уг усан санг, том шилэн цонхоор хүрээлэн байгуулах бөгөөд, цонхны нөгөө талд, зочид буудлын ресторан байрлах юм. Энэ нь нэг талаасаа аюулгүй байдлаа хангаад зогсохгүй, нөгөө талаасаа уг усан санд төрөл бүрийн усан доторх үзүүлбэрийг үзүүлж байхаар, төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн, усан санд мэргэжлийн багш нар хэрхэн зөв шумбах талаар хичээл зааж, жижиг оврын завиар ч үйлчлэх аж.

Одоогийн байдлаар, Италийн Монтегротто хотод, Терме амралт сувиллын "Terme Mиллепини” зочид буудалд 40 метрийн гүнтэй, дэлхийн хамгийн гүн усан санг өнгөрөгч 2014 онд нээсэн. Энэхүү том усан санг дүүргэхэд 4.3 мянган шоо метр ус шаардагдсан бөгөөд усны тогтмол хэм нь Цельсийн 32-34 хэм байдаг байна. Уран барималч Э.Боареттогийн зураг төслөөр барьсан усан сан төв хэсэгтээ хамгийн гүн бөгөөд захаараа 1.3 метрийн гүнтэй гэнэ. Усан сангийн дундуур барьсан шилэн гарцаар явж усны гүнд шумбах зочдыг харж болох бөгөөд зочид буудлын дээвэр дээрх тусгай талбайд усанд сэлсэн хүмүүс гарч наранд шарах боломжтой юм. Харин үүний дараа, Белги улсын Немо 33 хэмээх усан сан нь 34, 5 гүн усан сантай юм байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн гүн усан санг байгуулна  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй