Таван хошуу малаас сүү болон бусад таваарлаг байдлаараа хамгийн ашигтайд тооцогдох тэмээн сүргийн тоо толгойг нутагтаа өсгөх зорилготой Баянхонгорчууд тэмээний баяраа энэ жил 14 дэх жилдээ зохион байгууллаа. Тус аймаг нь улсын хэмжээнд ямаан сүргийнхээ тоо толгойгоор нэг, тэмээн сүргээрээ хоёр, нийт малынхаа тоогоор тавдугаар жагсдаг билээ.
Сонирхуулахад 1975 онд улсын хэмжээнд хоёр бөхт тэмээ 800 мянга байсан бол 2003 онд 200 мянга, Баянхонгор аймгийн хэмжээнд 20 мянга болтлоо буурсан байдаг. Ийн цөөрсөн малыг тэд өсгөн үржүүлэхээр олон ажил хэрэгжүүлсний үр дүнд 2.5 дахин өсгөж, тэмээн сүргийнхээ тоо толгойг 50 мянгад хүргэж чадсан юм.
Иймд тэд тэмээчдийнхээ урмыг сэргээх, алдрыг дуурсгах зорилгоор дээрх баярыг тэмдэглэж, говь нутгийн зон олныг хамруулж байна.
Энэхүү баярын үеэр гоё ганган тэмээндээ тохош, хувцас, эдлэл хэрэглэлээр ижилссэн хосууд оролцлоо.
| Ганган хосууд тэмээний баяраа чимлээ | ||
| Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.