Дорнод аймаг сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгон зарласан бол 11-нийг залуусын өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдвэрлэхээр болжээ.
Тус аймаг нь 2017 оныг” Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгосон юм. Энэ хүрээнд хүрээнд залуучуудад чигэлсэн ямар ажил хийгдэх талаар аймгийн удирдлагууд санаа бодлоо хуваалцлаа.
Залуучууд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлэгийн үйлчилээг дараалалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлэх, аймгийн хэмжээнд бүхий л салбарын мэдээллийг авч болох нэгдсэн сайттай болох, бүхий л салбарын залуусыг хамруулсан чуулганыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг аймгийнхаа удирдлагуудад тавьсан юм.
Мөн аймгийн хэмжээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдгээ аймгийн удирдлагууд хэлж байлаа.
| Дорнодчууд залуучуудаа сонсох өдөртэй боллоо | ||
| Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.