Гэгээн Патрикийн өдрийг ногоон өдөр гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Энэ баярын өдөр бүхий л зүйл ногоон өнгөтэй болж хувирна. Жил бүрийн 3 дугаар сарын 17-нд тэмдэглэдэг энэ өдөр нь Мейвин хэмээх Англи эриний сүүлийн өдөр юм. Энэ өдрийг хамгийн анх 1931 онд Ирландын Дублин хотод тэмдэглэж эхэлжээ. АНУ-д Ирланд үндэстэн олон байдаг учир ерөнхийлөгч Жорж Вашингтон энэ өдрийг Ирландын тусгаар тогтнолын өдөр хэмээн зарласнаар, нийтийн баяр болгон АНУ даяараа тэмдэглэсээр иржээ.
Харин өчигдрөөс эхлэн Гэгээн Патрикийн өдөрт зориулан Чикаго голын усны өнгийг ногоон өнгөтэй болгож, чимэглэх ажил хийгджээ. Олон арван хүн энэ арга хэмжээг үзэж сонирхохоор, голын эрэг дээр цугласан байна. Чикаго голын усыг анх 1962 онд энэхүү баярт өдөрт зориулан, голын усыг ногоон өнгөтэй болгож хувиргах, ажил хийгдэж эхэлжээ.
Ингэж чимэглэсэн голын ус бүтэн 7 хоногийн туршид, ногоон өнгөтэй байх юм. Голын усыг ногоон өнгөтэй болгож хувиргахад ургамлын гаралтай, хүн болоод байгальд ямар нэг хор нөлөө учруулдаггүй будаг ашигладаг гэнэ. Будагны жорыг Кока кола ундааны жортой адил нууцлаг байдаг бөгөөд олон нийтэд энэ тухай дэлгэдэггүй байна.




| Чикаго голыг ногоон өнгөөр чимэглэжээ | ||
| Үзсэн: 1244 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.