Шууд Chart

АНУ-ын Эрүүл мэндийн шинэ хуулиар ирэх 10 жилд 26 сая хүн ЭМД-аас хасагдах төлөвтэй байна

2017-03-14 13:43:33

Конгресс экс ерөнхийлөгч Обамагийн санаачлан хэрэгжүүлсэн "Обамакэйр" хөтөлбөрийг цуцалж, оронд нь өөрсдийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тэдний төлөвлөж байгаа Эрүүл мэндийн шинэ хууль нь зардлыг багасгаж, төсөвт учруулах дарамтыг бууруулахад чиглэж буй аж.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээрээ 2018 онд 14 сая хүн Эрүүл мэндийн даатгалаас хасагдахаар байна. 2026 он буюу 10 жилийн дараа гэхэд Эрүүл мэндийн даатгалаас хасагдсан хүний тоо 26 саяд хүрэх тооцоог гаргажээ. Ингэснээрээ төсвийн алдагдлыг ирэх 10 жилд 337 тэрбум доллароор бууруулах боломжтой гэж Дональд Трампын засаг захиргаа үзэж байна.

Хэдийгээр энэ хууль нь төсөвт ээлтэй ч, Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авдаг амьжиргааны түвшин доогуур болон ахмадуудад хүндээр тусах болно гэж ажиглагчид хэлж байна. Конгрессоор энэ хуулийн төслийг батлуулахын тулд ардчилсан хүчнийхний нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаар байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Эрүүл мэндийн шинэ хуулиар ирэх 10 жилд 26 сая хүн ЭМД-аас хасагдах төлөвтэй байна   
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй