Шууд Chart

Баг, сумын засаг дарга нарт ажлаа сайжруулах үүрэг өглөө

2017-03-14 14:16:55

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас сум, багийн засаг дарга нарын уулзалт, зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн түрүүн хүргэдэг багийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлыг хөндөн ярьсан байна. Дээрх аймаг нь 14 сум, 64 багтай. Төрийн анхан шатны ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхэд багийн дарга нарын үүрэг оролцоо их байдаг. Тэр бүр уулзалдаад байдаггүй багийн дарга нар тал бүрээсээ цуглаж багийн ажил үйлс, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд үүсч байгаа хүндрэлтэй ямар асуудлын талаар ярилцсан юм.

Мөн аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар үүрэг чиглэл авлаа.

Зөвөлгөөний үеэр орон нутгийн хөгжлийн сангийн заавар, хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлууд, гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл солилцох, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ХАА-ын салбарын бодлого, малын өвчлөлийг бууруулах, ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой иргэдийн бүртгэл мэдээлэл, байгаль орчны багц хуулиудын хэрэгжилт зэрэг асуудлаар мэдээлэл солилцсон юм.

Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин сумын засаг дарга нар болон төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн талаар хөндлөнгийн хяналтын байгууллагаар судалгаа хийлгэсэн дүнгээ танилцуулав.

Судалгаанд хамрагдсан иргэдийн багагүй хувийг багийн дарга нарын ажил тийм ч хангалттай сайн биш гэсэн үнэлгээ өгсөн байна. Тиймээс ажлын уялдаа холбоогоо сайжруулж, сар, улирал бүрт баг, сумдын засаг дарга нар хийсэн ажлаа тайлагнаж иргэдийн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй хурдан шийдвэрлэж байхыг үүрэг болголоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баг, сумын засаг дарга нарт ажлаа сайжруулах үүрэг өглөө  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй