Шууд Chart

Хорих ангид ял эдлэж буй хүмүүжигчдийн 60 хувийг 18-25 насныхан эзлэж байна

2017-03-14 14:45:55

Хорих ангид ял эдлэж буй хүмүүжигчдийн 60 хувийг 18-25 насныхан эзлэж байна. Тэдний дийлэнх нь хулгайн болон танхайн хэргээр хэрэг үйлдэж, ял эдлэж буй.

Амьдралынхаа анхны алхамыг буруу замаар эхлүүлсэн тэднийг хорих ял эдлэх хугацаанд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, мэргэшүүлэх талд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд, залуучууд ял эдлэх хугацаандаа мэргэжил эзэмшиж, нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвшиж байгаа нь сайшаалтай.

Үүний нэг жишээ нь Орхон аймгийн хорих 437 дүгээр анги юм.

Манай улсын хорих ангиудад нийтдээ 6000 гаруй хэрэгтэн ял эдэлж байна. Үүнээс Орхон аймагт ял эдлэж буй яллагсад 114 байгаа бол эдгээрээс 18-30 насны залуучууд 50 орчим хувийг эзлэж байна. Тэд голдуу танхай болон хулгай, хүчингийн хэргээр хүмүүжиж байгаа юм.

Тэдний хувьд сүүлийн жилүүдэд сэтгэл зүйчээр дамжуулан бясалгал, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг болсоноор үр дүнгээ өгч, хорих ангид байнга хэрэг зөрчил гаргадаг хүмүүжигдчийн зан ааш нь эергээр өөрчлөгдөж эхэлсэн төдийгүй ар гэрийн тогтворгүй амьдралаас үүдэлтэй сэтгэл зүйн хямралыг эмчилж эхэлсэн байна. Хүмүүжигчдийн сэтгэлийг нь засахгүйгээр биеийг нь мянга хориод, эерэг өөрчлөлт гарахгүй учир сэтгэл зүйн туслалцаа үр дүнгээ өгчээ.

Хүн бүр л алддаг, бас бүдэрдэг. Харин арай том чулуунд бүдэрсэн нь өргөст торны цаана хоригдох амьдралын хуультай. Шийтгэлээ хүртэх нь гэмт хэрэг үйлдсэн хүний хүлээх хариуцлага төдийгүй гагцхүү эдгээр хүмүүсийг хоригдол гэж хүлээн авахаас илүүтэй нийгэмшүүлэх нь, төрийн чухал бодлогоор уялдах учиртай. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд шоронжуулах бус хүмүүжүүлэх талд боломж бий гэдгийг сүүлийн жилүүдэд явуулсан цогц ажлууд харуулж байна.

Тухайлбал хорих 437 дугаар ангид хүмүүжиж буй хүмүүжигч нар нь мэргэших сургалтанд хамрагдаж, гар урлал, сийлбэр, мужаан зэрэг нийгэмд хэрэгцээтэй чухал мэргэжилүүдийг эзэмшиж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорих ангид ял эдлэж буй хүмүүжигчдийн 60 хувийг 18-25 насныхан эзлэж байна  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй