Шууд Chart

2016 онд Сирид 650 хүүхэд дайны хөлд үрэгдэж, нас баржээ

2017-03-14 14:53:50

"Эн Эйч Кэй" мэдээллийн суваг дайн, зөрчил мөргөлдөөнтэй газруудад хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар сэтгэл эмзэглүүлэм тайлан мэдээг нийтэлсэн байна. Энэ тайланг НҮБ-ын олон улсын хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс гаргажээ. Тайланд дурдсанаар өнгөрөгч 2016 он бол Сирийн хүүхдүүдийн хувьд үнэхээр гамшгийн он байлаа. Учир нь энэ ганцхан жилийн хугацаанд Сири улсад 650 хүүхэд дайны хөлд үрэгдэн нас барсан байна.

Энэ тоо бол 2015 оныхоос даруй 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь албан ёсоор бүртгэгдсэн тоо төдийгүй үүний цаана нас барсан ч бүртгэгдээгүй олон зуун хүүхэд байгаа гэж ЮНИСЕФ-ээс мэдэгдсэн байна.

Ер нь дайны, зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудаас гадна амиа золиослогч этгээдүүдийн дайралт халдлагын улмаас амиа алдаж байгаа хүүхдүүдийн тоо өссөөр байгаа нь өнөөдөр дэлхий ертөнц дээр үүссэн эмх замбараагүй байдал, талцал хуваагдлаас үүдэлтэй гэлээ. Үүний хохирогч нь гэм зэмгүй хүүхдүүд болж байгаа нь харамсалтай юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2016 онд Сирид 650 хүүхэд дайны хөлд үрэгдэж, нас баржээ   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2017-03-14 17:27
daingui mongold jild 300 garui huuhed mashind dairuulj uhdeg

Бидэнтэй нэгдээрэй