ОХУ-ын төрийн мэдлийн "Итар Тасс" агентлагийн мэдээллийн сайтад өнөөдөр Монголтой холбоотой нэг мэдээ байршсан байна. Энэ нь Байгаль нуурт цутгаж, тэжээдэг Сэлэнгэ мөрөнд түшиглэсэн Усан цахилгаан станц байгуулах тухай асуудлаар Монгол, Оросын мэргэжилтнүүд энэ сард уулзах ёстой байсан ч уулзалт зургаадугаар сар хүртэл хойшилсон тухай мэдээ юм.
Монголын талаас ОХУ-ын болоод гадны байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтарч судалгаа, шинжилгээ явуулсан бөгөөд энэ Усан цахилгаан станцыг барих нь хүрээлэн буй орчинд ямар ч халгүй гэж тайлбарлаж байна. Харин ОХУ-ын талаас дэлхийн хамгийн гүн бөгөөд хамгийн цэнгэг Байгаль нуурын усны түвшин 2014 оноос хойш жил бүр багасч байгаа энэ үед гол тэжээдэг эх үүсвэрүүдийнх нь урсацыг хааж далан барих гэж байгаад нэлээд няхуур хандаж байна.
Усан цахилгаан станцын хүрээнд нийтдээ гурван далан барихаар төлөвлөж байгаагийн нэг нь Сэлэнгэ мөрөн дээр баригдах юм байна. Сэлэнгэ нь Байгаль нуурт цутгадаг нийт усны 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Нөгөө хоёр даланг мөн л Байгаль нуурыг тэжээдэг Эг, Орхон гол дээр барихаар төлөвлөж буй юм байна.
| Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд Усан цахилгаан станц барих асуудлаар зургаадугаар сард уулзана | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.