Их Британийн парламентын дээд, доод танхим хатагтай Тереза Мэйгийн Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг баталж, Брекситийг эхлүүлэхээр боллоо. Өчигдөр орой буюу манайхаар шөнө дунд парламентын хэлэлцүүлгүүд болж, үүрээр шийдээ гаргасан байна.
Хамгийн эхэнд нийтийн танхим буюу парламентын доод танхимын хуралдаанаар хуулийн төсөл дэх хоёр нэмэлт өөрчлөлтийг оруулалгүйгээр баталсан. Энэ нь Брекситийн дараа Их Британи дахь Европын холбооны улс орнуудын иргэдийн эрх ашгийг хамгаалах болон Европын холбоотой байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт парламентын саналыг авах тухай нэмэлт өөрчлөлтүүд байсан.
Үүний дараагаар Лордуудын танхим буюу дээд танхим нэмэлт өөрчлөлтгүйгээр хуулийн төслийг баталснаар Үндсэн хуулийн шийдвэрийн дагуу Брекситийг эхлүүлэхэд парламентын зөвшөөрлийг авч чадлаа. Харин одоо Хатан хаан гарын үсэг зурж, зөвшөөрснөөр хүчин төгөлдөр хууль болж хэрэгжих юм байна.
| Их Британийн парламент Брекситийн хуулийг баталлаа | ||
| Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.