Шууд Chart

БНХАУ-ын дарга ирэх сард АНУ-д айлчилж магадгүй байна

2017-03-14 15:31:40

"Си Эн Эн" энэ тухай анх мэдээллээ. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт ирэх сард Ерөнхийлөгч Трампын Флорида дахь Мара Лаго хувийн эдлэнд болж магадгүй байна. Магадгүй гэх учир нь энэ уулзалтын тов албан ёсоор батлагдаагүй. БНХАУ-ын талаас ч энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Харин энэ долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон зүүн Азийн орнуудад айлчлал хийхээр төлөвлөж байгаа, түүний айлчлал маргааш Японоос эхэлнэ. Тэрбээр мөн БНХАУ-д айлчлах хуваарьтай байна. АНУ-ын шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш харьцаа нь нэлээд ширүүссэн АНУ, БНХАУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд анх удаа уулзах гэж байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга ирэх сард АНУ-д айлчилж магадгүй байна   
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй