Хөвсгөл аймгийн хойд сумуудаар өвөлжилт хүндэрч, малын өвс тэжээл дуусч улмаар айл өрхүүдээ өөр сум руу нүүлгэн шилжүүлээд байна.
Өнгөрсөн жил цас эрт орж, дутуу хайлмагтсанаас хөрсөн дээр мөсөн бүрхүүл үүсч, мал бэлчихэд хүндрэлтэй байдал үүсчээ. Мөн удаа ч үгүй дахин цас орж зудын байдалтай болсон байна.
Рэнчинлхүмбэ сумын хувьд 165 мянга орчим толгой малтай. Өмнөх жилүүдэд мал сүргийн 50 хувь нь л отроор өвөлждөг байсан бол энэ жил 70 хувь нь оторлож байна.
Мөн зэргэлдээх дөрвөн суманд 500 орчим өрх мал сүрэгтэйгээ өвөлжиж буйгаас 215 хүүхэд, есөн жирэмсэн эх, 50 орчим өндөр настан байгаа аж. Гэхдээ тэднийг сумын удирдлага, эмч нар эргэж тойрч байгаа гэв.
| Рэнчинлхүмбэ сум зудын байдалтай байна | ||
| Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.