Шууд Chart

Нью-Йорк, Нью Жерсигийн захирагчид онц байдал зарлажээ

2017-03-15 09:45:25

Америкийн  зүүн  эрэгт  цаг агаар  эрс  муудаад  байгаатай холбоотойгоор  төр засгийн  удирдагчид болон  жирийн  иргэдийн цагийн хуваарьт  өөрчлөлт ороод байна. Их цас орж агаарын хэм  эрс буурсантай холбоотойгоор Нью-Йорк,  Нью-Жерсигийн  захирагчид онц байдал зарлалаа. Үүнтэй холбогдуулан сургууль цэцэрлэг болон НҮБ-ын төв  байрыг өчигдрөөс хаагаад  байна.

Цаг агаарын таагүй байдлаас болж  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,  Германы  канцлер Ангела  Меркель нарын ирэх  17-ны  өдөр товлоод байсан уулзалт хэлэлцээг  хойшлуулаад  байна. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн  цагийн хуваарийг ч  багасгажээ. Өнөөдөр  зүүн эрэгт хүчтэй цасан  шуурга шуурч  цагт  96 км-т хүрч мэдэхийг  цаг уурчид анхааруулсан юм.  Мөн  60  смийн  зузаантай хур  тунадас буухаар  байгааг мэдээлж байна.

Цаг агаарын энэхүү өөрчлөлтөөс үүдэн нисэх онгоцны  буудлуудад  нислэгүүдийг  хойшлуулжээ. Эрх баригчид зүүн эргийн оршин суугчдад хандаж  онцын  шаардлагагүй  бол замын тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байхыг  уриаллаа.  Нью-Йорк хотынхон л  гэхэд   цаг агаар таагүйрхэж эхэлсэнтэй зэрэгцэн  хүнс, хоолоо нөөцөлцгөөсөн  байна.









Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк, Нью Жерсигийн захирагчид онц байдал зарлажээ   
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй