Баруун аймгуудад бог малын мялзан, цэцэг зэрэг өвчин их байгаа хэдий ч Завхан аймагт мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй байгаа. Бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан биелэлтийг ханган ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Хаврын улирал эхэлж, зэргэлдээ аймгууд руу отроор явсан мал сүрэг орж ирэхээс өгсүүлээд хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед малын өвчин гарах магадлалтай учраас Завхан аймаг өвчлөлгүй байгаа байдлаа хадгалж үлдэхийн тулд шат дараатай олон арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газар 2 сарын хугацаатай аян зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зэргэлдээ өвчин гарсан аймгийн мал эмнэлгийн албатай болон өөрийн аймгийн 24 сумын Мал эмнэлэг үржлийн тасагтай мэдээлэл солилцон ажиллаж байна. Өвчтэй, сэжигтэй тохиолдлын мэдээг мал эмнэлгийн албаны тусгай дугаарын утсаар хүлээн авах хариуцлагатай жижүүр томилжээ. Одоогоор бог малын цэцэг, мялзан өвчний шинж тэмдэг аймгийн хэмжээнд мэдээлэгдээгүй. Тиймээс Завхан аймгийн мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний борлуулалт харьцангуй сайн байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
Завхан аймаг
| Завхан аймагт мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй | ||
| Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.