Шууд Chart

АНУ-ын ТНБД-ын Ази дахь айлчлал өнөөдөр Япон улсаас эхэлнэ

2017-03-15 10:35:15

АНУ-ын ТНБД-ын энэ айлчлалын хэлэлцэх гол сэдэв яах аргагүй Умард Солонгосын цөмийн пуужингийн аюул заналхийлэлийн эсрэг холбоотон орнууд ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудал байгаа юм.

Энэ дагуу Рекс Тиллерсон Японы ерөнхий сайд Шинзо Абэ, гадаад харилцааны сайд Фумио Кишида нартай маргааш албан ёсны хэлэлцээ хийнэ. Тус хэлэлцээний үеэр АНУ болон Япон холбоотны харилцаагаа бэхжүүлэн, өргөжүүлнэ гэдгээ харилцан нотлох болов уу хэмээн ажиглагчид харж байна.

Тиллерсоны айлчлалын өмнөхөн Төрийн департаментаас Трампын засаг захиргаа Умард Солонгост баримтлах АНУ-ын бодлогыг эргэн харж байгааг мэдэгдсэн юм.

Иймээс АНУ-ын шинэ ТНБД-ын  Ази дахь холбоотон орнуудтай хийх анхны гадаад айлчлалын гол зорилго Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхйиллийг дарах асуудалд чиглэх нь тодорхой байна гэж шинжээчид таамаглаж байна.

Тиллерсоны айлчал энэ баасан гарагт Өмнөд Солонгост үргэлжилнэ. Америк Өмнөд Солонгос хоёр бол холбоотон орнууд, Өмнөдийн төрийн эрх баригч солигдох гэж байгаа эгзэгтэй мөчид Америкийн ТНБД тус улсад айлчлах нь.

Түүний айлчлал бямба гарагт БНХАУ-аар үргэлжилнэ. Одоогийн АНУ, БНХАУ-ын харилцаа төдийлөн сайн биш. Үүнд Америкийн Өмнөдийн нутагт байрлуулж байгаа ТХААД систем мөн Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн бүтэц нэмэгдэж байгаатай холбоотой асуудал хоёр орны харилцаанд нөлөөлж буй. Тиллерсоны Хятадад хийх энэ айлчлал АНУ-ын ерөнхийлөгч, Хятадын дарга нарын хооронд ирэх сард хийх дээд хэмжээний уулзалтыг угтаж байгаа гэдэг утгаараа өндөр ач хоблогдолтой болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ТНБД-ын Ази дахь айлчлал өнөөдөр Япон улсаас эхэлнэ   
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй