Тавантолгойн нүүрсийг БНХАУ руу гаргаж байгаа ачааны автомашины жолооч нарын амь нас, эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж буй.
Өнгөрсөн аравдугаар сард 45 аж ахуйн нэгж буюу ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байв. Тэгэхээр 2000 гаруй нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэсэн үг.
Үүнээс үүдэж тухайн чиглэлд машины бөглөө түгжрэл үүсгэх, жолооч нар олон хоног тээврийн замд хонох, эрүүл мэндээрээ хохирох, урт дугаарлалт, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Тиймээс Уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Гашуун сухайтын чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт, албан байгууллагад зохих шаардлагыг хангуулж ажиллаж байна.


| Гашуун сухайтын чиглэлд 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна | ||
| Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.