Шууд Chart

Архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ

2017-03-15 11:36:31

Архивын ерөнхий газраас зохион байгуулж буй Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 28 дахь удаагаа болж байна.

Өнөөдрөөс  эхлэн  гурван өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд төрийн 37 архивын удирдлага болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, улсын байцаагч нар оролцоно.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр архивын салбарын өнөөгийн байдал, хойшид хийх шинэчлэлээс гадна үндэсний хөтөлбөрийн дөрөвдүгээр үе шатыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм. Түүнчлэн архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг архивчдын зөвлөгөөнөөр хэлэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ   
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй