Шууд Chart

Британийн парламентын лордуудын танхим брекситийн хуулийн төслийг баталлаа

2017-03-15 12:21:48

Их  Британийн  парламентын  дээд  танхим  нийтийн  танхим  болон  засгийн газрын  шахалт дарамтад буулт хийж, Брекситийн хуулийн  төслийг нэмэлт өөрчлөлтгүйгээр батлаад байна. Үүний өмнө  парламентын доод танхимын баталсан   тус хуулийн төслийг хүчин төгөлдөр  болгохын  тулд Их Британийн хатан хаан II Елизабетагийн  дэмжлэгийг авах шаардлагатай юм. Ямар ч байсан Их Британийн парламент  Ерөнхий сайд  Тереза  Мэйд Европын Холбооны  эгнээнээс улс орноос  гаргах тухай  Лиссабоны гэрээний  50 дугаар заалтыг хэрэгжүүлэх эрхийг олгоод байна.  Дээд танхимын лордууд тус хуулийн төслийг батлахаас өмнө  2  нэмэлт оруулах хэрэгтэй хэмээн  шаардаж байсан.

Тухайлбал, Их Британид  амьдарч байгаа Европын  Холбооны гишүүн орнуудын  иргэдийн  статусыг өөрчлөхгүй байх,  Европын  Холбоотой  байгуулах  төгсгөлийн  баримт бичгийг  шүүхэд  танилцуулах  Ерөнхий сайдын амлалтыг  хуульчлахыг  шаардаж байсан.  Гэвч  энэ  удаад  ард түмний хүсэл   сонирхлыг  биелүүлэхэд саад  хийхгүй байхаар шийдсэн  аж.  Одоогоор Их  Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Брекситийг албан ёсоор эхлүүлэх товоо  зарлаагүй  байна.

Гэхдээ парламентад  үг хэлэхдээ энэ талаар албан  ёсоор зарлах болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө талаас өнөөдөр Нидерландад болох парламентын сонгуулийн дүн, Шотландын үндэсний намын их хурлыг хүлээх байх гэдэг таамаг байгаа. Үүнтэй холбоотойгоор Их Британийг  Европын  Холбооны эгнээнээс гаргах үйл  явцыг  албан  ёсоор  гуравдугаар сарын 27-ноос  эхлүүлэх  байх гэдэг таамаг зонхилж  байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британийн парламентын лордуудын танхим брекситийн хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй