Шууд Chart

Анкара Амсдердамын дипломат маргаан улам хурцадлаа

2017-03-15 13:33:46

Анкара Амсдердамын дипломат маргаан улам хурцадсаар байна. Турк  амралтаараа нутаг буцаад байсан Нидерландын элчин сайдыг төдийгүй  дипломат албаныхныг нь  ч   хилээрээ нэвтрүүлэхийг  хориглоод  байна.  Түүнчлэн  2 талын  өндөр  түвшний бүх  арга хэмжээнүүдийг  цуцалсан шийдвэр гаргажээ.   Энэ тухай  Туркийн  шадар  сайд  Нуман Куртулмуш мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд дамжууллаа.

Туркийн эрх баригчид  Нидерландын   засгийн газрын шийдвэрийн хариуд  ийм арга хэмжээ авсан байна.  Тодруулбал  Туркэд ирэх сарын дундуур болох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өргөжүүлэх үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихийг уриалах гэсэн  засгийн газрын гишүүдийг нь  хилээр нэвтрүүлээгүйн нь  хариуд  авч буй арга хэмжээ юм.  Хэт  хурцадсан энэ маргаан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга  Столтенбергийг уриалга гаргахад хүргэжээ. Тэрээр  Турк  Нидерланд улсуудын эрх баригчдад хандаж   тайван,  ухаалгаар  асуудлыг шийдэхийг уриаллаа.

НАТО гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  маргаант асуудлын талаар ийнхүү дуугарсан  нь  ч аргагүй.  НАТО-гийн  гишүүд хоорондоо шөргөөцөлдөөд эхэлбэл  тус эвслийнхэн бас  талцан хуваагдаж болзошгүй. Энэ нь хамтын  аюулгүй байдлын үндсийг сулруулахад  хүргэхийг мэргэжилтнүүд  онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкара Амсдердамын дипломат маргаан улам хурцадлаа  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй