Шууд Chart

"CNN" агентлаг Нэшвилл дэх цуглааныг онцолж байна

2017-03-16 11:41:57

"CNN" агентлаг эрх баригч Бүгд найрамдах намынхны өргөн барьсан Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн төслийн асуудлыг ихээхэн онцолж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трамп  энэ хуулийн төслөө сурталчлан хэдхэн цагийн өмнө Теннеси мужийн Нэшвилл хотод томоохон цуглаанд оролцож үг хэлсэн юм.

"CNN" агентлагийн мэдээнд өгүүлснээр Дональд Трамп энэ цуглаан дээр хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн төслийг батлахаас өмнө иргэд, олон нийт, улс төрчдийн санаа бодлыг урьдчилан авахаа мэдэгдсэн. Тодруулбал, заалт бүр дээр саналыг нь авч харилцан хэлэлцэж  байж батлуулахаа амласныг нь онцолж байна. 

Бүгд найрамдахчуудын санал болгосон шинэ хуулийн төслийн заалтууд нэлээд эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байна. Сөрөг хүчин болсон  ардчилсан намынхан төдийгүй Бүгд найрамдах намын зарим хууль тогтоогч ч шинэ  хувилбарыг  шүүмжилж  байгаа юм.  Ерөнхийлөгч  Трамп  Нэшвиллд  хэлсэн үгэндээ түүний өмнөх Ерөнхийлөгч Обамагийн  санаачилсан  Эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийг  тухайн үед сөрөг хүчин байсан  Бүгд найрамдах намын нэг  ч гишүүн дэмжээгүйг  сануулсан.

Гэхдээ тэрбээр энэ удаад Ардчилсан намынхны сөрөг хүчнийхнийхээ дэмжлэгийг  авахын төлөө хичээх болно гэж амласан юм. Мөн Обама Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл мэндийн даатгалын систем бол АНУ-ын төсвийг үргүй зарж, ажлын байрыг цөөрүүлэхэд хүргэж байсныг тэрбээр  Нэшвиллд мэдэгдсэнийг "CNN" онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"CNN" агентлаг Нэшвилл дэх цуглааныг онцолж байна   
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй