Шууд Chart

Рекс Тиллерсон хилийн чинад дахь анхны айлчлалаа Япон улсаас эхэллээ

2017-03-16 11:51:27

Японы "Эн Эйч Кэй"  теле суваг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида нарын Токио  хотноо  өнөөдөр болох уулзалт хэлэлцээг онцлон мэдээлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хилийн чинад дахь анхны айлчлалаа Япон улсаас эхэллээ. Мөн Өмнөд Солонгос, БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгааг нь мэдээлэв. 

Харин Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаар хөндөж хэлэлцэхээр  төлөвлөж байгааг тэмдэглэсэн байна. Тодруулбал, хоёр сайд энэ асуудлаарх Япон, АНУ, Өмнөд Солонгосын хамтын  ажиллагааг  идэвхжүүлэх талаар  тохиролцох байх гэж таамаглаж байна.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсоныг Умард Солонгостой холбоотой АНУ-ын байр суурийг тодорхой илэрхийлнэ гэдэгт итгэлтэй  байна. Түүнчлэн  энэ  уулзалтаар Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийг тойрсон  асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин хоёр улсын эдийн засгийн бодлого, түүний дотор Курилын арлууд, Орос, Японы энхийн хэлэлцээтэй холбоотой ОХУ-тай байгуулах хамтын ажиллагааны гэрээний  талаар хөндөж хэлэлцэхээр байна гэж "Эн Эйч Кэй" мэдээлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рекс Тиллерсон хилийн чинад дахь анхны айлчлалаа Япон улсаас эхэллээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй