АНУ-ын эрх баригчид Холбооны аюулгүй байдлын албаны хоёр ажилтанд "Yahoo" портал руу кибер халдлага үйлдсэн хэргээр ял тулгаад байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын төвийн ажилтан байсан Дмитрий Докучаев, түүний дарга Игорь Шусин нартай холбоотой асуудал энд яригдаж байна. Докучаевын тухайд Орост түүнийг АНУ-ын талд тагнуул хийсэн хэргээр өмнө нь баривчилж байсан юм. Мөн Оросын хакер Алексей Белан, Казак гаралтай Канадын иргэн Карим Баратов нар АНУ-ын прокуророос ял тодорхойлоод байна.
Тэднийг ОХУ, АНУ-ын улс төрчдийн "Yahoo" аккаунтыг сонирхож байсан. Тэр дундаа кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хүмүүс, дипломатууд, цэргийнхний хаягийг хакердахыг оролдож байсан гэж буруутгаж байна. Мөн ОХУ-ын сэтгүүлчид, санхүүгийн байгууллагын ажилтнууд, хувийн зарим компанийн ажилтнуудын "Yahoo" дахь хаяг руу нь нэвтэрсэн гэж үзэж байна.
Нийтдээ 500 сая "Yahoo" аккоунт руу 2014 онд халдсан гэж үзэж байгаа юм. Онцлог нь "Евроньюс"-т тэмдэглэснээр хакеруудтай холбоотой энэ шинэ хэрэг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын сервэрүүдэд Оросууд халдсан гэдэг шүүмжлэлтэй холбоогүй юм байна.
Гэсэн ч АНУ-ын мөрдөгчид энэ шинэ хэрэгтэй холбоотой асуудлаар Оросын талд хандаагүй аж. Тиймээс Кремлийн зүгээс "Оросын хакерууд" гэдэг сэдвээр улам их шуугиан тарьж магадгүй гэж болгоомжилж байгааг энд тэмдэглэсэн байна.
| "Yahoo" руу кибер халдлага үйлдсэн хэргээр ял тулгалаа | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.