Шууд Chart

Албан бус урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Рюттегийн нам тэргүүлж байна

2017-03-16 12:25:09

Нидерландад парламентын сонгуулийн албан ёсны урьдчилсан дүн хараахан гараагүй байна. Гэхдээ эксит пол буюу саналаа өгсөн сонгогчдоос  авсан  санал асуулгын эхний дүн манай цагаар үүрийн 05-аас эхэлж гарсан. Хамгийн түрүүнд Герт Вилдерс ялалт байгуулж чадсангүй гэх мэдээллийг   хэвлэлүүд өгч байна.  

Яагаад ийнхүү хэт барууны "Эрх чөлөө" намын тэргүүний ялалт байгуулж чадаагүйг онцолж байна вэ гэвэл цагаачлал, Европын Холбоо гээд олон  асуудлаар одоогийн эрх баригчдынхаас тэс өөр байр суурь баримталдагтай нь холбоотой. Эксит полын дүнгээр бол Герт Вилдерсийн Эрх чөлөө нам  авсан саналынхаа тоогоор хоёрдугаарт бичигдэж байна. Тодруулбал, парламентын 150 суудлын 19-ийг нь авахаар болсон байна. 

Гэхдээ тус намаас гадна "Христийн ардчилсан уриалга", "Ардчилагчид 66" намынхан мөн "Эрх чөлөө" намынхтай ижил суудал авсан урьдчилсан дүн харагдаж буй юм байна. Харин одоогийн Засгийн газрын тэргүүн Марк Рюттегийн "Эрх чөлөө", "Ардчиллын төлөөх ардын нам" авсан саналын  тоогоороо нэгдүгээрт бичигдэж явна.

Энэ дагуу тус нам 31 суудал авахаар байгаа юм байна. Нидерландын улс төрийн хүчин дангаар Засгийн газраа эмхлэн байгуулахын тулд дор хаяж 76 суудал авсан байх ёстой. Одоогийн эксит полын дүнгээс харахад эвслийн Засгийн газар эмхлэн байгуулахаас өөр аргагүй байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Албан бус урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Рюттегийн нам тэргүүлж байна   
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй